n

Хайр минь хөрөөгүй ч итгэл минь алдраад байх юм /Санаашрал шүлэглэл/

бичсэн: Тодбэх, 2011-01-10, 00:12
Үүр цайх дөхөн одод ичэнгүйрэн нуугдаж нартаас нүүр буруулна
Үйлээ дагсан шаналал л надаас үл холдож сэтгэлийг үл амраана... Тайтгарахсан даа
Үзээд өнгөрүүлсэн амьдралын гэрэлтэй сүүдэртэй дурсамжууд хөвөрч
Үеийнхнээсээ түрүүлж бууралтсан тэргүүнийг минь өвтгөнө... Яамаар ч юм бэ дээ...

Хар дарсан зүүд мэт гунигт явдал болоогүй ч нэг л түгшүүртэй
Хайрлаж яваад хаягдсан сэтгэл өөрөө шаналгаатайнх юм болов уу... мэдэхгүй юм даа...
Хагацаж одсон тэр цаг харанхуйг надад авчирсан мэт байх нь
Хал үзэж хатуужсан эгэл төрхийг минь сүүдэртүүлж дээ хөө... Жам л юм байх даа

Инээмсэглэх мэт харагдавч ...

Бодлын харгуйд бүдэчсэн тас харанхуй шөнө

бичсэн: Тодбэх, 2010-11-26, 13:10


Бодлын харгуйд бүдэчсэн тас харанхуй шөнөөр
Бодлоггүй үгтэй чиний тас ширэвсэн харцанд
Борхон зүрх шаналаад бие жихүүцэн дагжиж
Богтлогдсон мэт байсан хайр өөрөө сөхөрнө...

Бүрхэг харанхуйг үл ажран чамруу тэмүүлдэг

бичсэн: Тодбэх, 2010-11-13, 22:22



Нар шагайх цонхны өмнө бодол болон сууна би
Нартын амьдралаа цэгнээд дурсамжын хуудсуудыг сөхнө би
Найзлаж, амраглаж, хайрлаж явсан цаг мөчүүдийг сийлсэн
Нандин дурса...