Сайн санаад хэдэн үг хэлье!!!
Бичсэн захиаг чинь уншлаа
Бачуурсан сэтгэлийг чинь мэдэрлээ
Баахан хатуу үгэнд минь чи их бухимдаждээ
Балчирхан оюун ухаандаа тусгаж ер авсангүй дээ
Амьдрал гэдэг тоглоом биш
Алхам бүрт алдаа оноотой...
Атгаг санаатан чамайг худал магтаж инээх
Анд нөхөд үнэнийг чинь хэлж засах...
Хүсэл мөрөөдөл заримдаа
Хөсөр хаягдах мөч байдаг
Хүн гэгч этгээд түүнээсээ
Холдож өөрөө зугтах ч байдаг...
Эгэл бөгөөд үнэнээр явсан ч
Энэ хорвоод шудрага бус нь олон
Эрхэмлэж чамайг гэх нь гарын хуруунаас цөөхөн
Элдэвлэж бусдыг ноологч нь тэнгэрийн оддоос ч олон
Чамайг өмөөрсөн сэтгэлдээ бачуурч явсан үе надад бий
Чамгүй их итгэлээр чамд хандсан нь олон бий
Чихэр мэт үгээр зуйрагнаж хандаагүй нь буруу гэж үү
Чин сэтгэлээсээ хэлсэн үг бүр минь дарамт байж уу...
Омголон залуу насанд үг сонсож чаддаггүй гэм бий
Орчлонгийн нугачаанд бүдрээд ойлгож ухааждаг тохиол бий
Орь залуу чиний хүсэл мөрөөдөл цагаахан шүү
Оломгүй их хүсэлээ гэгээлэг болгож алхах л хэрэгтэй
Ахмад хүнийүг сургаалийг чих тавин сонсох нь чухал
Амьдрал хэмээх үнэнд элдүүрлэгдээд амт нь гашуун болсон байдаг юм..
Аз жаргал, алдааг оноог дэнсэлсэн тэдний л үг
Алс ирээдүйд чинь ухаарал өгөх үнэнийг агуулсан байдаг юм...
Бачуурсан сэтгэлээ аргадаад ухаарлыг өөртөө хайрла
Багахан маргаанаа мартаад өөрийнхөө зүгт л тэмүүл
Балчир насаа одоо гээж амьдрал хөл тавьсаан чи
Буцах замгүй энэ амьдралын жимд эргэж хараад ч хэрэггүй ээ дүү минь
Итгэж хайрлаж байдаг хүнээ доог тохуу бүү хийгээрэй
Инээж байгаа бүхэн найз биш биш гэдгийг бодоорой
Ихэмсэг бөгөөд яруухан гэгээлэг байж сэтгэл чиг зогсох
Ирмүүн бөгөөд ухаалаг бодол чамд мэдэж байгаа дүү минь...
Бүх зүйлд бууж өгөхгүй байна гэж байхгүй
Бүдэрч унаад биеэ гэмтээх тохиол олон бий
Бүүдгэр өрөөнд ганцаардалд хоцрох
Битүүхэн гачлан хэнд ч тохиох мөч бий
Ахмад хүнийг хүндлэж
Амьдралын үнэнд суралц..
Атгаг сэтгэлээр хэлээгүй хатуу үгийг сонс
Агсарч байгаа мэт чамд санагдсан ч тэвч
Хүнийг хүндлэж байж хүндлэл хүлээдэг нь жам
Хүсэл мөрөөдлөө зорилго болгоод цааш амьдрах нь ёс
Хүн гэдэг өөрөө энэ л хорвогийн бүтээгдхүүн тул
Хуульчилж заагаагүй амьдралын жамыг хэн ч тэрсэж үл болох...
Сэтгэгдэл: