Ахиад ч дурлана. Хайрлана.. Дурлалаас би зугтаахгүй....
Би чамд хайраа нь илчилсээн. Чи чимээгүйхэн...
Бие сэтгэлээрээ чамруу л тэмүүлсэн... Чи анзаараагүй
Бидэрч гундсан сэтгэл зүрх минь шанална.. Чи тоогоогүй
Бичиж байгаа шүлэгтээ гунигаа би тайлсан. Чи харин уншсан...
Амьдрал гэдэг амттай ч, шорвогч байх юм... Би мэдрээгүй
Алаг нүдэндээ хайрын шиврээ дуслуулсаан. Би ичихгүй
Аз үзэж бус амьдралаа хайрлаж явнаа ... Би шантрахгүй
Ахиад ч дурлана. Хайрлана.. Дурлалаас би зугтаахгүй....
Сэтгэгдэл:
| Сэтгэгдэл бичих
хайр дурлал нь нас хүйс, хөрөнгө чинээ, шашин шүтлэг энэ тэрийг үл ялгаварлана.
таныг нэг их харсан юм шиг
| Сэтгэгдэл бичих
таныг нэг их харсан юм шиг
Тиймээ шүлэг бол эрх чөлөө. Би ч бас өөрийн мэдрэмж, сэтгэл, үзэл бодлоо шүлгээрээ илэрхийлдэг. Таныг миний блогоор зочилж зөвлөгөө өгөөсэй гэж хүсэх байна. миний блогоор айлчлаарай гэж урья.
Бичсэн: Цагаан хараацай
цаг: 21:34, 2010-11-24 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих
Goomaraliin blog
Дурлах сайхаан. Хүмүүсийг дурлахыг нь дэмждэг юм.
Бичсэн: Зочин
цаг: 00:56, 2010-11-20 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих
Шүлэг сэтгэгдэл аль аль нь таалагдлаа....
| Сэтгэгдэл бичих
юун аймар бичдийн бэээ хэхэхэх
| Сэтгэгдэл бичих
би хэн нэгний өмнө жүжиглэдэггүй, гэхдээ би өнөөдөр миний байгаа үр дүн сайн биш байж болох ч таниас би үр дүнг харан, энд хүрч чадахгүй бол харин одоо яахав дээ, тэ? хэхэ
| Сэтгэгдэл бичих
upshot_gp Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлсэн баярлалаа.. Тэгээд ч санаа бүхэн надад олз болж, үгийг минь хурцлаж байдаг юм... Санаа бодлоо энэ мэт дандаа чөлөөтэй илэрхийлж байгаарай.
| Сэтгэгдэл бичих
би наадахыг чинь ойлгосон юм, тэгээ л өнөөдрийг хүртэл таны бүх шүлгийг уншаад үнэлэж байна. Юмыг байгаар хүлээн авдаг зантай, аан тэглээ гээд яг дээрхи шүлгийг таньд хамааруулан ойлгоогүй, зүгээр л нэг үнэн байж болох зүйл шиг л санагдсан юм.
| Сэтгэгдэл бичих
upshot_gp:Хайр сэтгэлд насны хязгаар байдаггүй юм. Би энийг л хэлэх хичээсэн юм. Тиймээс хэн хүссэн нь хайрлдаж, дурлаж, инээмсэглэл дүүрэн харцаар хорвоог тольдож яваасай гэж хүсэх байна. Харин би өөрөө дурлалд шатсандаа бичсэнгүй. Дурлалд шатсан тэр л олон олон зүрхний тольтоос гийсэн гэрэл гэгээг мэдрэхийг л хүссэн бөлгөө.
Шүлэг хэдийгээр хүн бүрт өөрөөр тусаж ойлгогддог байх. Миний хувьд бол шүлэг миний амар амгалан амьдарч, аж төрж, сэтгэл тайван байгаагийн илэрхийлэл болж явдаг. Би шүлгээрээ уйлж, дуулж, үхэж, инээж, бас тэмцэж чадна. Тэглээ гээд би дурласан залуу байх албагүй, улс төрч болохгүй, эх оронч билээ гээд буу агсаж дайнд мордох шаардлага одоогоор алга. Шүлэг бол эрх чөлөө. Дурласан хүн л шүлэг бичдэггүй. Дурлаж байсан хүн тэр хүнээ одоо ч хайрлаж, тэрүүндээ өглөө бүр шинэ хайр дурлал бэлэглэж яагаад болдоггүй юм бэ. Тийм ээ... Би дурлалыг магтан дуулагч болохоос ямар нэг хэв загварт баригдагч, заавал хэн нэгэнд зориулан шүлэгч байхыг хүсэхгүй байна.

Дурлалд нас хамаарахгүй ээ. Зүгээр л дурлах сайхан. ход ход
| Сэтгэгдэл бичих
, хэхэ хэдэн настай байж дурлал яриад байна аа, хэхэ реалист биш л байгаасай бурхан минь!
| Сэтгэгдэл бичих
Азжаргал Хэхэ Тийм байна гэж үү .Баярлалаа
luna Баярлалаа хөө
Goomaral: Чи өөрөө дурлаллын тухай маш олон сайхан зүйлийг бичдэг онгод тахьсан авхай билээ.
Цагаан хараацай: Зочилсонд баярлалаа.
Блог бол сэтгэхүйн эрх чөлөөний эгэл талбар би боддог. Би блогоор чинь ороод бичлэгүүдийг чинь уншиж үзсэн. Надад маш их таалагдсан. Амьдралыг үзэх өөрийн үзэл бодлыг утга яруу болгон олон олон нийтлэл, шүлэг бичээрэй гэж хүсье.
dadido: Хэхэ. Тийм үү. Магадгүй юм. Гэхдээ би ч бас сайн хэлж мэдэхгүй болохоор санавал надад заавал хэлээрэй. Баярлалаа.