n
2010-11-09
Тэр л худалхан төрхөнд чинь дасаж ер чадсангүй ээ... Наймайг уучил.


Сэмээрхэн чамайг хайрласан залуу нас минь даанч хөөрхий
Сэмэрч шархадаад эдгэдэггүй зүрх сэтгэл минь ч хөөрхий
Сэхээрэл ухаарал олохыг чинь дэндүү л удаан хүлээлээ
Сэрж чадаагүй  нойрноосоо хагацаж ядан өндийлөө

Худал ярих тоолонгоор чинь итгэл өөрөө сэмэрлээ
Хуудуутай хуурмаг ийм амьдралаас энэ бие минь залхлаа
Хумхийн тоостой орчлонд чамтай л хамт амьдрах гэхдээ
Хуурмаг төрхөнд чинь дасах гэж эгэл сэтгэл минь хичээлээ

Тэсээд бараагүй тэвчээргүй намайгаа өршөө.. хонгор минь
Тэнгэр л мэдэх тэр жаргалыг чамтай л эдлье гэж бодсийм...
Тэсгэл алдам хүйтнийг ч үл ажирсан залуухан нас минь
Тэр л худалхан төрхөнд чинь дасаж ер чадсангүй ээ... Наймайг уучил.
Бичсэн: Тодбэх цаг: 16:30 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:


Их шорвогдуу байдаг байхаа....
Бичсэн: Тодбэх цаг: 17:02, 2010-11-09 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Тэсээд бараагүй тэвчээргүй намайгаа өршөө.. хонгор минь
Тэнгэр л мэдэх тэр жаргалыг чамтай л эдлье гэж бодсийм...

Тэвчиж жаргах амьдралын амт нь өнгө нь ямар байх бол? nerd

гоё шүү smug ярзайтал инээх ярзайтал инээх
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 16:57, 2010-11-09 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax