n
2010-12-10
Шөнө

Хэрэгт дурлах саран нуурын мандалыг сөхөж
Хээгүй гүдэсхэн эр бүсгүйн хөнжилд шургана
Хээрийн цэцэг мэт тансагхан үнэрт мансууран жаргаж
Хээнцэр ганган бүсгүй тачаалын мананд умбана.

Урсгал зөөлөн ус мэт хайрын булаг урсаж
Уяхан бүсгүйн энгэрт дурлалын дарс дуслахуйд
Учралт хонгор амрагууд дуу алдан цэнгэж
Уртын урт шөнийг уясал хайраар мялаана." type=""text/javascript"">undefined
Бичсэн: Тодбэх цаг: 20:46 | Хайр өөрөө нандин
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл: