n
2010-11-13
Бүрхэг харанхуйг үл ажран чамруу тэмүүлдэг



Нар шагайх цонхны өмнө бодол болон сууна би
Нартын амьдралаа цэгнээд дурсамжын хуудсуудыг сөхнө би
Найзлаж, амраглаж, хайрлаж явсан цаг мөчүүдийг сийлсэн
Нандин дурсамж бүхий тэмдэглэлийн хуудсыг сөхөн байна би

Янагын бороо шивэрсэн намуухан үдшийг дурсана би
Ялгуухан инээмсэглэл тодорсон бүсгүй төрхийг үгүйлнэ би
Яргуй дэлбээ мэm эмзэгхэн уруулын чинь амтыг санана би
Ярьж бус янаглаж үдсэн жаргалын диваажинг дурсана би

Бүсгүй хонгор биеийг чинь тэврэн зүүрмэглэдэгээ үгүйлнэ би
Бүлээн амьсгааг чинь мэдрээд жаргалд автдагаа санагалзана би
Бүрхэг харанхуйг үл ажран чамруу тэмүүлдэг байхдаа л
Бүхий хорвоог умартан хайрыг мэдэрдэгтээ итгэнэм би


Сэтгэгдэл:


Бичсэн: Зочин (зочин) цаг: 22:48, 2010-11-15 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

та ёр нь төрөл бүрийн сэдвээр шууд зохиодог уу? тэгүүл нэг ийм сэдвээр зохиох уу?
танд энгийн байх.."бид нар магад би, илүү ихийг мэдлэгрүү аан эсхүл чадахгүй зүйлээ, чадахын төлөө хичээж сурч байна. Харин мэдэх тусам хэрэгцээгээ дагаад ч юм уу? ахиад л нэг шинэ зүйл гараад ирж байна. Нэг л хоосон орон зайцаана нь. Заримдаа зүгээр л юу ч хийхгүй сурахгүй байвал аяндаа мэдэхгүй гэдгээ ч мартаад, мэдэхгүй гэдгээ ч мэдрэхгүй сайхан байх гэж боддог юм. Нэг ийм санаатай
whew!
Бичсэн: upshot_gp цаг: 19:02, 2010-11-15 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Цагаан хараацай upshot_gp хоёртоо зочилж урам өгсөнд баярлала улайх
Бичсэн: Тодбэх цаг: 17:44, 2010-11-15 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

таалагдаж байна.
Бичсэн: upshot_gp цаг: 14:40, 2010-11-14 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

гоё шүү Дурсамж сэдрээх үдшийн шүлэг байна даа
Бичсэн: Цагаан хараацай цаг: 22:42, 2010-11-13 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax