n
2010-11-09
Бүрхэг харанхуйг үл ажран чамруу тэмүүлдэг

Наран шагайх цонхны өмнө бодол болон сууна би
Нартын амьдралаа цэгнээд дурсамжын хуудсуудыг сөхнө би
Найзлаж, амраглаж, хайрлаж явсан цаг мөчүүдийг сийлсэн
Нандин дурсамж бүхий тэмдэглэлийн хуудсыг сөхөн байна би

Янагын бороо шивэрсэн намуухан үдшийг дурсана би
Ялгуухан инээмсэглэл тодорсон бүсгүй төрхийг үгүйлнэ би
Яргуй дэлбээ мэm эмзэгхэн уруулын чинь амтыг санана би
Ярьж бус янаглаж үдсэн жаргалын диваажинг дурсана би

Бүсгүй хонгор биеийг чинь тэврэн зүүрмэглэдэгээ үгүйлнэ би
Бүлээн амьсгааг чинь мэдрээд жаргалд автдагаа санагалзана би
Бүрхэг харанхуйг үл ажран чамруу тэмүүлдэг байхдаа л
Бүхий хорвоог умартан хайрыг мэдэрдэгтээ итгэнэм би
Бичсэн: Тодбэх цаг: 17:08 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax