n
2010-11-26
Бодлын харгуйд бүдэчсэн тас харанхуй шөнө


Бодлын харгуйд бүдэчсэн тас харанхуй шөнөөр
Бодлоггүй үгтэй чиний тас ширэвсэн харцанд
Борхон зүрх шаналаад бие жихүүцэн дагжиж
Богтлогдсон мэт байсан хайр өөрөө сөхөрнө

Гунигтай харцанд автсан төрхөө би нуухгүй
Гутарч шаналсан байдлаасаа би мөддөө салахгүй
Гунхаж гялалзсан чиний араас харж хоцрохдоо
Гундаж шарласан хайрын дурсамж  хуудсыг л сөхнө

Давчуу сэтгэлийн үзүүрт гэрэл гэгээ ч алга
Даанч томоогүй чамд гомдовч өширхөх бодол үгүй
Давхраатай алаг нүдийг чинь санан санан суугаа
Даан ч урт санагдах бодлын харгуйд бүдэчсэн тас харанхуй шөнө



" type=""text/javascript"">undefined


Сэтгэгдэл:


миний сэтгэлийг шүлэглээд бичцэн бхийм та... хэлээ гаргах
Бичсэн: luna цаг: 16:25, 2010-11-26 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax