Хайрлаж явахын сайхныг хонгор чамаасаа мэдэрлээ
Хайрын дууны ая эгшигт энэхэн мөчид уярлаа
Хацар гоо чиний сайхан төрхөнд сөхөрлөө
Хамаг бие сэтгэл минь бүсгүй чамруу тэмүүллээ
Үзмэн ягаан уруулд чинь бал бурам шингээ юу
Үзэсгэнт сайхан төрхөнд чинь саран авхай уусаа юу
Амраг хайрын сэтгэлийг минь гал мэт өрдөөд байна
Алаг хөөрхөн нүд чинь хархүү намайг соронздоод байна
Амтлаг сайхан уруулыг чинь шимэн шимэн таалахсан
Алган дээрээ үсийг чинь тавин тавин илбэхсэн
Хэнхдэг сайхан цээжийг чинь үнсэн үнэрлэн таалахсан
Хэнд хэлэмгүй янаглалд чамтайгаа хамт шингэхсэн
Хөөрхөн сайхан биеийг чинь илбэн таалан үнсэхсэн
Хүсэл татсан хөхийг чинь үнэрлэн таалан үмхэхсэн
Янаг хайрын дуугаа хослон хослон дуулахсан
Яруу сайхан тачаалаар хоёр биенэ жаргаахсан
Янаг чинийхээ гар хөлөөр янагын зангилаа уяхсан
Яргуй шиг арьсанд чинь хайрын хөлсөө уусгахсан
Эрхэм хайртай чамайгаа дуу алдуулан жаргахсан
Эргээд хэзээ ч хагацахүйгээр эрхлэн наадан баясахсан
Бал бурмын амттыг чинь уруул амнаас чинь хүртэхсэн
Базаж бас үнгэлцээд халуун тачаалалд шатахсан
Байгаа бүх сайхныг чинь мартахгүй болтолоо харахсан
Бие сэтгэл зүрхээ чинийхээ амьдралд зориулахсан...
Cартай саргүй нь хамаагүй ээ
Саатан саатан чамтайгаа л цэнгэхсэн
Өдөр хугацааг тоолохгүй л
Өнжин хонон янаглахсан
Welcome to blogmn
Хадаг сүүгээ барьж угтахыг нь монголд байгаа блогмн-хэн гүйцэтгэх байхaa ;-)
udahgui banjigtaa uulzana gej naidya te