ДУРЛАЛДАА ШАТСАН ЗҮРХ
Дуулим хорвоод чамтай учраад
Дурлалын галд өр зүрхээ шатаалаа
Дуулаж бас уйлмаар ч юм шиг
Дуусаж барагдахгүйгээр гунимаар ч юм шиг
Холхи оддын анивчааг ширтээд
Хонгор чамтайгаа болзмоор ч юм шиг
Хоёр биенийхээ үнэрийг мэдрээд
Холдож саламгүй тэврэлдмээр ч юм шиг
Улаахан уруулыг чинь шимэн озож
Уяхан биеийг чинь илэн таалмаар
Ухаан алдатлаа дурлалын дарсанд хөлчүүрхэж
Уужим хорвоод хайрын мананд умбамаар
Цээжинд дүрэлзэх хайрын галыг
Цэмцгэрхэн бүсгүй минь чи манаач
Цэнгэн жаргах янагийн бороогоор
Цэнгүүлж жаргахаар наддаа ирээч...
Дурлалдаа шатсан зүрхний илчийг
Дун цагаан цээжинд чинь мэдрүүлье
Дуусашгүй бас цуцашгүй янаглалаар
Дуулим хорвоогийн шөнийг үдье
Сэтгэгдэл:
За ингээд бүгд ирдэг юм байжээ Хө.
Бичсэн: NUMEM_E2n2E
цаг: 16:48, 2009-09-28 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих
byalzuuh . bas oogii . lovergirl bas ybjina uu tee haha
| Сэтгэгдэл бичих
sain uu free ahaa nuugeed irsiimuu hehe
| Сэтгэгдэл бичих
хүүш гахай мээн... нааг найзаа болгож нэмэхиймуу гүү ёоооооо ай?
Бичсэн: бялзуух
цаг: 12:00, 2009-09-28 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих
bylzuuh end odoo yvj bhiimaa bas hohoho....... minii nz haa saigui l blogtoi yum bna shdee
Бичсэн: oogii (зочин)
цаг: 11:41, 2009-09-28 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих
yaanaldaa ene yasan goy blog yum be hehe
Бичсэн: oogii (зочин)
цаг: 11:40, 2009-09-28 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих
goyo shuleg bn,
| Сэтгэгдэл бичих
ёонаааааь та нар одоо ийшээ нүүж ирээд байгаамуу ёонаааааааааааа хөхөхө
Бичсэн: бялзуух (зочин)
цаг: 09:19, 2009-09-28 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих