Хайрын цэцэрлэгт хүрээлэнд хос залуус алхална
Ханхүүгээ сугадаад хөөрхөн бүсгүй мишээнэ
Ханаж цадаж уйдамгүй дурлалын харцаар ширтэлцэнэ
Хагацаж салгаж боломгүй хайрын сэтгэлээр гагнагдана..
Хүсэж бас тачаадсан халуун амьсгаагаа мэдэрцгээж
Хүний нүднээс далдхан хоёулхнаа байхыг л эрхэмлэнэ
Харанхуй шөнийн жиндээх салхийг анзаарах сэхээгүй тэд
Хайрынхаа илчэнд дулаацан бие сэтгэлээрээ баясана..
Царайлаг хайртыгаа сугадсан ханхүү нүүрэндээ баясалтай
Цаг хугацааг үл анзааран сэргэлэн бүсгүй ч жаргалтай
Цал буурал саран ч хэрэгт дурлан шагайсан байна
Царс модны араас миний бие ч тандсаар л зогсоно.
Шөнийн тэнгэрт гялалзах холхи оддын анивчаанд
Шүлэг найргийн дуулалд хос залуусаа магтан дуулах
Шүлэгч миний сэтгэлд атаархлын оч харвана
Шүүдэр буухаас өмнө хариасайдаа гэж бодогдоно..
Залуу хосууд алхалсаар хайрын ордондоо заларлаа
Замбуулин хорвоо тэднийг жаргаасай хэмээн мартганалаа
Зандан модон хаалгаар дэнгийн гэрэл сүүмэлзэж
Заар агийн үнэртэй хайрын орчинг гийгүүлнэ..
Дурлалдаа шатсан ханхүү бүсгүйгээ тэврээд үнсээстэй
Дуусгахгүй юмсан гэсэндээ бүсгүй түүний тэвэрт наалдаастай
Дурлалын дарсны үнэр тэдний орчинд сэнгэнээстэй
Дундрашгүй жаргалын диваажин хосын өмнө нээлттэй..
Залуу хархүү бүсгүйгээ зөөлөн орон дээр аваачих юм
Замбуулингийн жаргалыг мэдрэхээр амьсгаа юу нь түргэсэх юм
Зай завсаргүй үнсэлцээд янагийн галыг өрдөх юм
Завсар зайгаар нь өөрсдийгээ нүцгэлж тайчин таалах юм..
Бүсгүйн гуалиг биенээс цацрах гоо үзэсгэлэнгийн гэгээнд
Бүх хорвоог гэрэлтүүлэх наран хүртэл гологдох биз
Булчин шөрмөс нь зангирсан ханхүүгийн дэргэд
Бух болоод баавгай ч хүч дутан зугтаах биз
Янаг амрагийн дуулал хайрын өргөөнд уянгална
Яргуйн дэлбээ мэт бүсгүйн амнаас хайртай гэх үг сонсогдоно
Ядарч туйлдахыг мэдэхгүй ханхүү бүсгүйгээ энхрийлнэ
Янаг хайрын амтанд умбаад хорвоо дэлхийг тэд умартана ...
Амраглалын их урсгал залуу хосыг живүүлнэ
Аялан дуулах дуу нь хайрын диваажинг хөгөлнө
Амрагаа тэврэх залуу тачаалын галаа өрдөөд
Аянга мэт хөдөлгөөнөөр хайртынхаа биеийг эзэмдэнэ
Бүсгүйн тачаадах хайрын дуу янагийн эгшигтэй соносгдоно
Бүх хорвоо түүний өмнө уярч бас атаархана
Булчинлаг гарт тэврүүлсэн бүсгүйн царайнд жаргал гэрэлтэж
Бүх биеэрээ хайртдаа уусах мэт зөөлөн зөөлөн гиншэн жаргана..
Гал халуун янаг тачаалдаа залуу хос жаргаж баясав
Галзуу мэт янаглан цэнгээд хайрын шөнийг хамтадаа өнгөрөөв
Ганган залуу бүсгүйгээ тэврээд сэтгэлийн таашаалаа амтархан хэвтэнэ
Гайхалтай хайрт минь би чинийх гээд бүсгүй амандаа шивнэн хэлнэ....
*****************************************************
Хэрэгт дурлах шүлэгч би хайрын үгсийг нь тэмдэглэж авлаа
Хэлхэж бас чимэглэж ядан шүлэг болгон цаасан дээр тэрэллээ....
Нар мандах үед сэрсэн тэдний дараах үйлдэл нь сонин...