Хөлчүүхэн бичсэн хэдхэн мөрт....
Өдөө гээсэн шувуу эргэж түүнийгээ олдоггүй
Өр зүрхэнд туссан шарх дахиж хэзээ ч эдгэдэггүй
Өнгөнд хууртсан сэтгэл ханаж цадахыг мэддэггүй
Өвчинд нэрвэгдсэн хүнийг эрүүл бусад нь ойлгодоггүй
***
Хайр даадаггүй хүмүүст харц доогуур бүү харагд
Хань болохгүй хүмүүст зүрх сэтгэлээ бүү илчил
* * *
Хөвсгөр цас хаялах хоосон гудамжаар алхана би
Хөл алдсан амьдралын алдаа оноог цэгнэнэ би
Хөсөр хаягдан өнгөрсөн амьдралыг эргэж харахгүй гэж
Хөрч хөшсөн зүрх сэтгэлдээ ам гаран явна би
* * *
Согтуу хөлчүү мэт амьдарсан хоног өдрүүд баяртай
Сормуус нойтон байсан цаг мөчүүд минь баяртай
Солонгийн өнгүүдээр чимсэн сэтгэлийн гэрэл гэгээтэйгээр
Сайхан бүхнийг надад авчирах ирээдүйгээ л угтах минь...
* * *
Итгэл өгсөн үгэнд чинь би биширсэн
Их зориг гарган өөриййгөө би чөлөөлсөн
Их хайрын галыг өрдөн асааж бариад
Инээмсэглэн байж чамруу хүрч ирээд уналаа.
Сэтгэгдэл: