n
2010-11-11
Хайраар ганцхан тэжээгдэж амьдрал өөрөө үргэлжилдэггүй


Сэтгэл ганцаардсан мөчид дарс л хань болох юм
Сэмээрхэн санаарчихаад жүнзний уруулыг л үнсэх юм
Сэргэлэн төрхөө гээчихээд бие ганцаарах цагт
Сэргээш минь болсон галт усанд ухаан санаа самуурах л юм



Чамайг үгүйлсэн сэтгэл манан дунд хөвөх шиг
Чамгүйгээр байгаа мөчүүд зүүд нойронд л байгаа мэт
Чамд тунирхсан сэтгэл үүрдийн бус зуурдынх л гэж
Чамархайгаа өвдтөл бодовч зүрхний гүнд үл нэвчинэ

           Юуных вэ?.... Итгэл алдраад ч байгаа юм уу даа...

Хайраар ганцхан тэжээгдэж амьдрал өөрөө үргэлжилдэггүйг
Хамтын итгэл сэтгэлээр хорвоог туулж өнгөрөөдгийг
Халамцуу сэтгэл минь улам бүр мэдэрсэндээ харуусавч
Хамаг үнэнийг чамдаа л хэлэх нь зөв байсан гэж өөрийгөө би өмөөрдөг

Мөрөөдөл ганцхан амьдралын зорилго болж чаддаггүйг
Мөнгө өнгө ч хүний зүрх сэтгэлийг өөрчилж чаддагыг
Мөчөөрхүү хатуурхуу хүний үр би хэнээс ч  нуугаагүй
Мөнх хайр хайр гэж байдаггүйг би өөрөө мэдэрсэнээ чамаас бас нуухгүй...

Бичсэн: Тодбэх цаг: 18:10 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:


LetMaidar, Чойрын хүү, Bon_bon нартаа баярлалаа...
Бичсэн: Тодбэх цаг: 13:24, 2010-11-12 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

bon_bon
сайхан бичжээ...
Бичсэн: bon_bon цаг: 13:11, 2010-11-12 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Би ч бас сээгий бичдэггүй болохоос уншигч байгаан
Бичсэн: Чойрын Хүү цаг: 11:17, 2010-11-12 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Заримдаа залхуураад сэтгэгдэл үлдээдэггүй болохоос би Тодбэхийн блогийн байнгын уншигч.
Бичсэн: LetMaidar цаг: 08:51, 2010-11-12 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

LetMaidar Зочилсонд баярлалаа..
Бичсэн: Тодбэх цаг: 00:33, 2010-11-12 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

гоё шүү
Бичсэн: LetMaidar цаг: 21:47, 2010-11-11 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax