Хатаж амжаагүй нулимсан дуслаар урсах үдэлтийн аяз
Ширээн дээр задлаад тавьчихсан сархад өмнө минь байх юм
Ширхэг ширхэгээр нүдлэн урсах нулимсан дуслаар түүнийг даруулах юм..
Шивнэн шивнэн сэтгэлээ тайтгаруулах мөч амьдралд байх юм
Шийдмэг бусаасаа болж өөрийгөө шаналгах мөч тохиох юм...
Хундаганд хийсэн сархадын үнэр хамар сэтэлчих гээд л
Хуруундаа хавчуулсан тамхины утаа намайг бүчнэ
Хуурмагтаа бус түүний л төлөө гэсэн сэтгэлийн үзүүрт
Худал төрхөөр түүнийгээ гомдоох хогийн амьдрал таарах юм
Тиймээ... Сэтгэлийн үзүүрт эргэлдэх нэгэн бодол
Тэвчээр чинь хүрэх үү гээд өөрийнхөө амыг асуух мөчүүд
Тэнхэл чинь байвал зорьсондоо бай гэж хатуурхах тохиол
Тэнхээ мэдэн хашгирчихмаарч болох үймэрсэн бодол санаа
Хагацаад ямар үхэх гэж байгаа биш дээ гэж тайтгарах
Хариад ирэх мөч бий дээ гэж итгэх хоосон горьдлого
Хашгиран байж өөрийгөө аргацаамаар сэтгэлийн гуниг
Хатаж амжаагүй нулимсан дуслаар урсах үдэлтийн аяз
Өмнө минь задлаад тавьчихсан сархад талдаа орчихжээ
Өр зүрхэнд түүнийхээ л төлөө гэсэн бодол шингэж амжижээ
Өөрийгөө бус түүнийг хайрлах сэтгэлийн хатаар
Өрнөх ирээдүйн гэрэл гэгээрүү түүнийгээ үдлээ гэж өөртөө би хэллээ...
Сэтгэгдэл: