n

Би хөлчүүрхэн сууна. Сархад үүнд буруугүй

бичсэн: Тодбэх, 2011-04-24, 21:38
2b74d49432d72f1855a98bc2e8f826ac
Би хөлчүүрхэн сууна. Сархад үүнд буруугүй
Битүүхэн шаналсан сэтгэл л бодол ухааныг мансууруулна
Бичиж чадахгүй гэж бодовч шүлэг урсах мөчид
Битгий над шиг шанал гэж бусдад хэлмээр бодогдоно

Ухаан самуураад байна. Гэхдээ би хар тамхичин биш
Ухаарлын мананд төөрөөд зам хайсан бадарчин мэт
Уясал хайранд умбаж, жаргалын амтанд ташуурсандаа
Учирсаны дараа хагацах тохиолыг мартсандаа л мансуурсан байна.

Цаг цагаар дассан сэтгэлийн үнэн гашууныг
Цагаан өвлийн цасан дээр мөр үлдээн сийлсэндээ
Цалгин сайхан байсан хайрын мананд төөрсөндөө
Цадаж хандаггүй сэтгэл шунаж шаналж хөлчүү...

Хайр минь хөрөөгүй ч итгэл минь алдраад байх юм /Санаашрал шүлэглэл/

бичсэн: Тодбэх, 2011-01-10, 00:12
Үүр цайх дөхөн одод ичэнгүйрэн нуугдаж нартаас нүүр буруулна
Үйлээ дагсан шаналал л надаас үл холдож сэтгэлийг үл амраана... Тайтгарахсан даа
Үзээд өнгөрүүлсэн амьдралын гэрэлтэй сүүдэртэй дурсамжууд хөвөрч
Үеийнхнээсээ түрүүлж бууралтсан тэргүүнийг минь өвтгөнө... Яамаар ч юм бэ дээ...

Хар дарсан зүүд мэт гунигт явдал болоогүй ч нэг л түгшүүртэй
Хайрлаж яваад хаягдсан сэтгэл өөрөө шаналгаатайнх юм болов уу... мэдэхгүй юм даа...
Хагацаж одсон тэр цаг харанхуйг надад авчирсан мэт байх нь
Хал үзэж хатуужсан эгэл төрхийг минь сүүдэртүүлж дээ хөө... Жам л юм байх даа

Инээмсэглэх мэт харагдавч ...

Шөнө

бичсэн: Тодбэх, 2010-12-10, 20:46

Хэрэгт дурлах саран нуурын мандалыг сөхөж
Хээгүй гүдэсхэн эр бүсгүйн хөнжилд шургана
Хээрийн цэцэг мэт тансагхан үнэрт мансууран жаргаж
Хээнцэр ганган бүсгүй тачаалын мананд умбана.

Урсгал зөөлөн ус мэт хайрын булаг урсаж
Уяхан бүсгүйн энгэрт дурлалын дарс дуслахуйд
Учралт хонгор амрагууд дуу алдан цэнгэж
Уртын урт шөнийг уясал хайраар мялаана." type=""text/javascript"">undefined
...
төрөл:Хайр өөрөө нандин
сэтгэгдэл:

Болзоонд яарсан бүсгүй

бичсэн: Тодбэх, 2010-11-26, 17:19


Болор тунамал толины өмнө эргэлдээд
Боривоо шүргэх гэзэг үсээрээ наадан
Борхон зүрхэндээ хайрын гал өрдөнхөн
Ботгон нүдэнд нь хайрын оч харавдаг
Сайхан бүсгүй гоёлын даашинз өмсөөд
Сарнайн үнэртэй сүрчиг усаар шүршэнхэн
Саатан хүлээх болзоот залуугаа бодонхон
Санаа алдан сэтгэл яаран тэмүүлнэм

Бодлын харгуйд бүдэчсэн тас харанхуй шөнө

бичсэн: Тодбэх, 2010-11-26, 13:10


Бодлын харгуйд бүдэчсэн тас харанхуй шөнөөр
Бодлоггүй үгтэй чиний тас ширэвсэн харцанд
Борхон зүрх шаналаад бие жихүүцэн дагжиж
Богтлогдсон мэт байсан хайр өөрөө сөхөрнө...