n
2009-09-28
Чамдаа

Чиний минь уруул бал бурмын амттай байлаа

Чин зүрхний хайрын улаан дарсны өнгөтэй байлаа

Чимээгүйхэн инээмсэглэх нүд чинь оддын гэрэл гэгээтэй байлаа

Чихэнд сонсогдоогүй ч зүрхний чинь цохилт янаг хайрын хөгтэй байлаа...

 

Булбарай гарыг чинь атгаад явахад бусдаас би жаргалтайгаа мэдэрлээ

Бурхан гуйсан ч чамайгаа өгөхгүй ээ гээд ардаа нуугаад алхалмаар байлаа

Борхон нүдэнд чинь сэтгэл татагдаад хайрын мананд төөрөө юу би чинь

Болзоот залуугаа болгооч гээд хонгорхон чамаасаа гуйхсан даа  би чинь...





Миний дотоод ертөнцөд зочлохыг хүсвэл  >>> Хайрын шөнө

Бичсэн: Тодбэх цаг: 23:22 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax