n
2009-10-01
Сэмэрч хийсэх хэдэн үгс

Гуниг дагасан шөнийн уйтай мөчүүдэд

Гутрал чирсэн хайрын дурсамж хөврөх юм

Гундаж яваагүй сэтгэл зүрхний минь хүч

Гуйвж бас сэмрээд юм үлдэх шинжгүй ээ

 

Хайрлаж явахсан гэсэн бодолдоо

Хамаг бие минь дүрэлзэн асаж

Хатан бүсгүй төрхөнд чинь сэтгэл алдан шунаж

Харанхуй шөнийг умартаад шүлэглэж суух нь юун бэ

 

Догдлон байж чамайг хараад санаа алдан тайвширдагсан

Дорд муу үзэгдсэн ч хамаагүй дэргэд чинь л байхаар сайхансан

Дусал дуслаар нулимс бөмбөрөөд чамайг бас үддэгсэн

Дуу дуулан тайвшрах гэж дутуу хагас аялдагсан

 

Чиний үгийг хүлээсэн хоног өдрүүдийн уртыг яана

Чин зүрхнээсээ хайрласан цаг хугацаа богинийг яана

Чимээгүйхэн чамайг мөрөөдсөн он тооллын үргэлжлэхийг яана

Чирэгдэж бас сэмрэх зүрх сэтгэлийн шаналалыг яана

 

Би чинь тэгэхээр яанам бэ?

Бичсэн: Тодбэх цаг: 22:23 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:


ӨӨ ТИЙМ БИ БАНЖИГИЙН ЛУНА БНА....
Бичсэн: luna цаг: 18:34, 2010-08-19 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Та нааг ШУДРАГАД оруулж өгнө гэсэн яасан...ЭНЭ БЛОГИЙН ЭЗЭЭН.... хэлээ гаргах
Бичсэн: luna цаг: 18:34, 2010-08-19 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

баярлах
Бичсэн: Тодбэх цаг: 18:28, 2010-08-19 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Зочин гэж би шүү... ярзайтал инээх
Бичсэн: luna цаг: 18:23, 2010-08-19 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

хэхэ....яадийм...
өнгөрсөн үерүү өнгиймөөр санагдав.....
Бичсэн: Зочин цаг: 18:22, 2010-08-19 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

луна нь яахлаараа хамаг архивийн юм ухаад байна өө аан smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 17:42, 2010-08-19 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Эртхэн хүлээхээ боль...Би бас болихжаагаа....
Бичсэн: luna цаг: 17:38, 2010-08-19 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Чи нь тэгээд хүлээгээд л байхаас өөр яанам билээ... ирмэх
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:06, 2009-10-02 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

өө төгсгөл нь жоохон.. Хөөрхөн л бичсэн байшд, тэр үгийн сонголт, байрлал н тэр бол ихээхэн таалагдав энэ блогийн эзэн ч дурламтгай, залуу хархүү шиг байна тиймүү cool
Бичсэн: director цаг: 10:40, 2009-10-02 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax