n
2010-08-19
Хүлээлт

Хүлээлт

 

Намар навчис гандахад сэтгэл минь зунаараа л хүлээнэ

Нас өтөл болоход итгэл минь залуугаараа л хүлээнэ

Нар мандах бүрийд дотроо гэгээ татууланхан хүлээнэ

Намайг байхгүй болоход дурсамж л чамайг хүлээнэ...


Бодол зүүд болон амилахуйд сэрэх бүрийдээ хүлээнэ

Борхон зүрх сэмрэх тусам итгэл горьдлогоор л хүлээнэ

Болох үгүйг нь мэдэхгүй ч болзоотой юм шиг л хүлээнэ

Ботгон алаг нүдэндээ хайрын нулимстай л хүлээнэ

Бичсэн: Тодбэх цаг: 18:33 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax